Улаанбаатар 5oC

Эрчим хүчийг гаалийн татвараас чөлөөлөхөөр боллоо

Эрчим хүчийг гаалийн татвараас чөлөөлөхөөр боллоо

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өнөөдөр хэлэлцлээ.  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай төсөл нь баруун бүсийн эрчим  хүчийг 2020 он хүртэл Гаалийн албан татвараас чөлөөлөх юм байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Баруун бүсэд ирээдүйд эрчим хүчний хэрэглээ өсөх тооцоо гарсан. Хэрэгцээ шаардлагыг үндэслэн хоёр ч усан цахилгаан станцыг ойрын хугацаанд эхлүүлнэ гэж бодож байгаа. Өмнө нь хийгдэж байсан ТЭЗҮ, эх үүсвэртэй холбоотой асуудлыг гаднаас санхүүжүүлэх боломжтой гэдгээ зарим байгууллагуудад саналаа тавьж эхэлсэн” гэв.

Гишүүд асуулт, тайлбар авсны дараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжих горимын санал гаргасныг гишүүдийн олонхи зөвшөөрсөн учраас тогтоолын төслийг батлах санал хураав. Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг бүхэлд нь батлах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн олон дэмжиж, батлав.

Үүний дараа  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, горимын саналыг УИХ-ын гишүүдийн 64.2 хувиар дэмжлээ. Дээрх хоёр хуулийн төслийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр заажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.