Стандартчилал, техникийн зохицуулалтын болон бусад хуулийн төслийг баталлаа

Стандартчилал, техникийн зохицуулалтын болон бусад хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат “Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ сүүлийн үед хуулийн төслүүдэд гадаад үг хэллэг их орж байна. Стандартчилал, генетик, зоониз гэх үг багтсан хуулиуд батлагдсан. Гадаад үг хэллэг ямар хор холбогдолтой гэдэг талаар яримаар байна. Монгол хэлний 10  үгний гурав нь гадаад болчихлоо.  Эх хэл соёлоо алдах юм бол улс орон мөхнө. Монгол Улсад байдаг ардын уран зохиолчид, эрдэмтэн мэргэдийнхээ саналыг авч байж хуулиа боловсруулах хэрэгтэй байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.