Төрийн өмчийн зарим байгууллагад аудитын шалгалт хийнэ

Төрийн өмчийн зарим байгууллагад аудитын шалгалт хийнэ

УИХ-ын төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний аудитын газрын ирэх онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Энэ үеэр Үндэсний аудитын газар ирэх онд төрийн ямар ямар байгууллагуудад аудитын шалгалт хийхээр төлөвлөж буйгаа танилцууллаа.

Тухайлбал, Үндэсний аудитын газар ирэх онд “Оюутолгой”, “Эрдэнэс Таватолгой”, Иргэний нисэхийн ерөнхий газар, АСЕМ-ын 2016-2017 оны үйл ажиллагааны тайлан, Төрийн орон сууцны корпораци, Засгийн газрын авто бааз, Батлан хамгаалах яамны хөрөнгө оруулалтын зардал зэрэгт аудитын шалгалт хийхээр төлөвлөж буй гэнэ. Юутай ч дээрх байгууллагуудад он гармагц аудитын шалгалт орохуулахаар боллоо. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.