До.Ганболдыг батлан даалтад гаргажээ

До.Ганболдыг батлан даалтад гаргажээ

Монгол-Оросын хамтарсан "Монголросцветмет"-ийн захирал До.Ганболдыг өнгөрсөн пүрэв гаригийн шөнө АТГ-ын мөрдөн байцаагчид авлига хээл хахуулын хэрэгт холбогдуулан саатуулж цагдан хорьсон билээ. Тэгвэл түүнийг өчигдөр прокурорын байгууллагаас батлан даалтад гаргаж, гадуур шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.

До.Ганболдыг улсад онц их хэмжээний хохирол учруулж, БНХАУ руу төмрийн хүдрийг хямд үнээр нийлүүлдэг байсан нь тогтоогдож, түүнийг эрүүгийн гэмт хэрэгтэн болгоод байна гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн юм. Хэргийн нууцтай холбоотой гэсэн шалтгаанаар АТГ-аас мэдээлэл өгөхгүй гэсэн бол Прокурорын байгууллагаас “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Хэргийг шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа болохоор хамаагүй мэдээлэл өгмөөргүй байна. Ямартаа ч Эрүүгийн шинэ хуулиар авлига хээл хахуулын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байгаа” гэв.

Тэгвэл До.Ганболдыг үргэлжлүүлэн хорьж шалгах хүсэлтээ АТГ-аас прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлсэн ч хүлээж аваагүй байна.

О.Онон

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.