Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал батлан даалтаар гарлаа

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал батлан даалтаар гарлаа

Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр арваннэгдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Авлигатай тэмцэх газраас баривчилж, саатуулаад байсан билээ. Өнөөдөр өглөө АТГ-аас Н.Золжаргалыг нэг сарын хугацаатай цагдан хорих саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн боловч хүлээн авах боломжгүй гэжээ.

Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас өнөөдөр Н.Золжаргалыг Монгол Улсын хилээр гарахыг нь хориглож, батлан даалтад гаргах саналыг шүүхэд хүргүүлсэн саналын үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий  газрын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Н.Золжаргалыг суллах шийдвэр гаргасан байна. Ийнхүү Төв банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал гадуур байцаагдахаар болж байна.

Авлигатай тэмцэх газраас түүнийг хорьж шалгах шаардлагатай гэсэн байхад, шүүх болон прокурорын байгууллага яагаад суллачихав гэсэн хардалт олны дунд үлдэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.