Чуулганы хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ

Чуулганы хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Энэ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 10.00 цагт эхлэх учиртай хуралдаан хараахан эхлээгүй байна. 

1.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

2.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

3.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

4.Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;


5.Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

6.Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

7.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.