С.Амарсайхан нээж үг хэллээ

С.Амарсайхан нээж үг хэллээ

НИТХ-ын ээлжит бус 2-р хуралдаан өглөө 9:00 цагт Хангарди ордонд эхлэн хуралдаж байна. 2018 оны Нийслэлийн төсөв батлах тухай асуудлаар хэлэлцэж байна.

Хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн дотор нийслэлийн төсвийг батлах ёстой. Төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Батболд НИТХ-д оруулан хэлэлцүүлдэг журамтай.

Өнөөдрийн НИТХ-ын II ээлжит бус хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тус хурлыг нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ: “… нийслэлийн төсвийн үр өгөөжийг сайжруулах тал дээр анхаарах шаардлагатай байна. Олон асуудлыг шүүрэн авч олон талд хүч хөрөнгийг тарамдуулж аргацаах байдлаар явж ирснийг аажмаар халж, хөрөнгө оруулалт, төсвийн зарлагын үр үгөөжийг дээшлүүлэн боловсронгуй болгож, жил бүр хөгжлийн цогц асуудлыг шийдвэрлэхэд нийслэл дүүргийн төсвийг чиглүүлбэл нийгмийн эдийн засгийн өгөөж нь өндөр байх болно” гэсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.