Улаанбаатар 5oC

Сайд ойлголцохыг хүсч байна

 Сайд ойлголцохыг хүсч байна

Багш нар өнөөдрөөс хугацаагүй ажил хаяад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн сургуулиуд сурагчиддаа ажил хаях тухай мэдэгдлийг албан бусаар өгсөн. Өнөөдөр хүүхдүүд ажил хаях эсэхийг сайн мэдэхгүй зарим нь сургуульдаа явахаа үгүйгээ ч мэдэхгүй байгаа тухай эцэг эхчүүд ярьж байна. Өнөөдрөөс эхэлсэн хугацаагүй ажил хаялтад улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцохоо мэдэгджээ. Ажил хаялт зарлах сургууль, цэцэрлэгүүдийн жагсаалтыг Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооноос гаргажээ. 

 Саяхан УИХ-аар 2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад  нэг удаа 300 мянган төгрөг өгөхөөр болсон. Ерөнхийлөгч ийм  түр зуурын халамж  хэрэггүй хэмээн хориг тавьсан ч МАН-ынхан олонхиороо түрий барин хүлээж аваагүй. Багш нар ч нэг удаа ийм нүд хуурсан мөнгөө авахгүй гэж байгаа. Тэд цалингаа ядаж үе шаттай нэмэгдүүлэхийг хүсч ийнхүү дахин хугацаагүй ажил хаялт хийж байгаа аж.

"Засгийн газар байгуулагдаад удаагүй байхдаа багш нартай Гурван талт хэлэлцээр хийсэн. Нөгөө талаас Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Багш нарт олгож байгаа нэмэгдэл хөлсийг олон шат дамжлагаар явуулж байгаа нь чирэгдэл учруулж байсан. Тэгэхээр цаашид нэмэгдэл, урамшууллыг олгохдоо боловсронгуй болгох асуудлаар санал нэгдээд, ажиллаж байна. Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос ажил хаяхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Боловсролын үйлдвэрчний эвлэлийн түр холбоо 13-наас ажил хаяна гэж мэдэгдлээ. Тэдний төлөөлөлтэй уулзаад, нэгдсэн ойлголтод хүрнэ гэж найдаж байна.

Ажил хаялтыг зохицуулсан хуулийн заалт бий. Гурван талт хэлэлцээрийг Засгийн газар биелүүлэхгүй бол ажил хаях эрх нээгддэг. Гэтэл бид хэлэлцээрт өөрчлөлт оруулаад, гарын үсэг зурсан. Тэгэхээр энэ хүрээнд ажил хаялт байхгүй. Хоёрдугаарт, Гурван талт хэлэлцээртэй холбоотой хамтын маргаан үүсгэсэн тохиолдолд ажил хаях эрхтэй болдог. Одоогоор хамтын маргаан үүсгэсэн тохиолдол гараагүй байна. Тэгэхээр ажил хаях эрх зүйн зохицуулалт байхгүй. Тиймээс багш нарын үйлдвэрчний эвлэл хуулийн хүрээнд хандах байх" хэмээн ХНХ-ийн сайд С.Чинзориг news.mn  сайтын сэтгүүлчийн асуултад хариулжээ. 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сургууль, цэцэрлэгийн удирлагад ойлголцохыг хүсч албан бичиг хүргүүлжээ. Түүнийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.