Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, шийдвэрээ гаргажээ

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, шийдвэрээ гаргажээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр 100 хувийн ирцтэйгээр болж, нийслэлийн хэмжээнд шийдлээ хүлээсэн зарим асуудлуудтай холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Тухайлбал, Нийслэлийн өмчийн бүртгэлээс зарим барилга байгууламж хасч актлах, шагналд тодорхойлох, ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, НИТХ-ын  тогтоолд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн  тэргүүлэгчдийн хурлаас арваннэгдүгээр сарын 15-ны өдөр буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулахыг зарлалаа.

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, Нийслэл хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхээр тогтжээ.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит 12-р хуралдааныг энэ сарын 24-нд хуралдуулахаар  товлосон байна.  НИТХ-ын ээлжит хуралдаанаар дотоод зохион байгуулалтын тухай асуудлыг хэлэлцэнэ  гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

                                                                                                                                                                                               

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.