Хоригийн босгыг давж чадахгүй бүдрэх улстөр

 Хоригийн босгыг давж чадахгүй бүдрэх  улстөр

Улстөрийн халуун  үйл явдлууд өрнөсөөр.  Монгол Улсын Ерөнхийлөгч сайд нарын томилгоонд хэсэгчлэн хориг тавьж, 65-ын бүлэг доторхи  эв нэгдэлгүй байдлыг улам хурцатгаж орхисон гэж хэлж болно.  Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ, хэлэлцэхгүй хэмээн шаагилдаж байх зуур  МАН-ын 32, 33-ын бүлгийхний хагарал дээд цэгтээ хүрч байгаа нь ойлгомжтой болоод ирлээ.  

 Хоригийг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ын дарга  асан Ж.Мөнхбат, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар чуулганы танхимд үзэж тарж үсэрч наалдана гээч нь болсон.   Казиночин, намаасаа, улсын мөнгөнөөс чи иддэг, би иддэг гэж бие бие рүүгээ дайрсан нь МАН-ын хоёр бүлэг эвлэрэх бүү хэл тарж бутарч байгаа юм байна гэх бодлыг хээн хүнд төрүүлээд байгаа.   

УИХ-ын чуулганы болон өмнөх үйл явцыг харахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг МАН хүлээж авах уу гэсэн хардлага олон нийтийн дунд байсан. Гэвч МАН-ын бүлгийн гишүүд Сангийн сайдаа авч үлдэж чадсан. Гэвч  асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч дахин хориг тавив. Ингэхдээ 2017 оны Төсвийн тодотголд “Төрийн албан хаагчдын орлого нэмэгдүүлэх зорилгоор 192 мянган албан хаагчдад  нэг удаагийн 300 төгрөг олгоход 55,4 тэрбум төгрөг” олгох шийдвэр гаргасан.

Харин Ерөнхийлөгч энэ хэсэгт хориг тавьснаар 2017 оны төсвийн тодотголд тусгасан хүүхдийн мөнгө, төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж зэрэг олон асуудал хэрэгжиж чадахгүй болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт 14 хоногийн дотор хариу өгөх ёстой, УИХ. Уг нь УИХ 2018 оныхоо төсвийг хэлэлцэн батлах хугацаа нь хаяанд тулсан, зарим гишүүд нь төсөвтэйгээ танилцаж чадахгүй батлах нь гэж байсан ч Ерөнхийлөгч дахин хориг тавьснаар УИХ-ын  үйл ажиллагаа дахиад л гацах  бололтой. МАН 2018 оны төсвөө арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой.

Харин энэ удаад төсвөө хугацаанд нь баталж чадах эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Ямартай ч ирэх өдрүүдийн улстөр, УИХ-ын хийх хамгийн чухал ажил бол 2018 оны төсөв.  Мөн Ерөнхийлөгчийн хоригийг хэрхэн хүлээж авах нь ч ирэх өдрүүдийн чухал сэдвүүдийг нэг болж байна.

 Б.Бэх-очир

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.