Сайдад төлөвлөгөөгөө танилцуулжээ

Сайдад төлөвлөгөөгөө танилцуулжээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл газар, хэлтсийн дарга нартай уулзаж, өнгөрсөн хугацаанд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалаа. Уулзалтын эхэнд  үндсэн 5 чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын төлөвлөгөө, биелэлт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулгыг холбогдох газрын дарга нар хийлээ.

Сайд энэ үеэр хэлсэн үгэндээ Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, нийгмийн эрүүл мэнд, иргэдийн эрүүл мэндийн боловсролд онцгойлон анхаарал хандуулж ажиллах хэрэгтэйг онцлоод, энэ чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажил болон цаашид хийх ажлуудын төлөвлөгөө газар хэлтсүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж нэгдсэн нэг төлөвлөгөө  боловсруулж танилцуулахыг үүрэг болголлоо. Тухайлбал иргэдээс ирж байгаа гомдол саналын дийлэнх хувийг  тусламж үйлчилгээ, хүлээгдэл чирэгдэл, харьцаа хандлагатай  холбоотой санал шүүмжлэлүүд эзэлж байна.

Тиймээс иргэдийн эмнэлэгт үзүүлэх цагийг цахимаар, утсаар, биеэр авдаг болох ажлыг зохион байгуулах, мөн эмч, өвчтөний үзлэгт 15-20 минутыг бүрэн зарцуулдаг байх , үүнээс шалтгаалж цалин, урамшуулал олгодог болох зарчимаар ажиллана.

Мөн цаг үеийн шинжтэй нийгэмрүү чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах, тухайлбал эмийн зохистой хэрэглээ тэр дундаа антибиотикийн зохисгүй хэрэглээ, үр хөндөлт, томуу томуу төст өвчний үед уламжлал аргаар хэрхэн эмчлэх, урьдчилан сэргийлэх зэрэг зөвлөмж мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ард иргэдэд хүргэх, эрүүл мэндийн салбарын болоод эмч нарын нэр хүндийг өсгөх тал дээр тодорхой ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлэхийг үүрэг болгов.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.