Д.Ядамдоржийг Нийслэлийн цагдаагийн газрын даргаар томилжээ

Д.Ядамдоржийг Нийслэлийн цагдаагийн газрын даргаар томилжээ

Өнгөрсөн долоо хоногт ЦЕГ-ын даргыг нэг цагийн дотор ажлаас нь чөлөөлсөн сонирхолтой үйл явдал болсон. Урьд өмнө нь ийм явдал болж байгаагүй юм. Харин Цагдаагийн байгууллагад дарга нарын албан тушаалын ээлжит томилгоо хийгджээ.

Хууль сахиулах их сургуулийн дэд захирал, хурандаа Д.Ядамдоржийг Цагдаагийн eрөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, цагдаагийн хурандаа З.Дашдавааг  нарыг томилсон байна. З.Дашдаваа өмнө нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга байсан байна.  

Мөн ЦЕГ-ын хуучин дарга нарыг өөр газарт байршуулжээ. Тухайлбал, , Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар, Налайх дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томилсон байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.