МҮЭХ-ны удирдлагууд Засгийн газрыг дарамтлан 8.2 тэрбум төгрөг авсан уу

МҮЭХ-ны удирдлагууд Засгийн газрыг дарамтлан 8.2 тэрбум төгрөг авсан уу

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн гомдлоор МҮЭХ –ны удирдлага болох Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат, Ж.Батзориг нарыг АТГ, ЭЦГ шалгаж байгаа юм байна. Хамгийн ноцтой нь эдгээр нөхдүүд үе үеийн Засгийн газартай дуугүй байх “гэрээ” гэгчийг байгуулж иржээ.

Багш, эмч нарыг жагсаана гэж сүрдүүлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажил, тендер хүртэл авдаг байжээ. Нийт есөн ажил авч 8,2 тэрбум төгрөгийг МҮЭХ-ны 11 дансаар оруулан гаргасан гэдгээ хүлээжээ. Засгийн газар “Хаалтын гэрээ”-г нууц түвшинд хийж эргэн шалгадаггүй учраас МҮЭХ-ны удирдлагууд 8,2 тэрбумыг “залгиж” оржээ хэмээн сошиалаар шуугиж байна.

Ойрын өдрүүдэд МҮЭХ-ны удирдлагууд Засгийн газартай гурван талт гэрээ хийхээр сууж байгаа. Өчигдөр гэхэд тус холбооноос түр завсарлага авсан байсан. Хэлэлцээр хэд хоног үргэлжилж байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.