Н.Энхболд, Ө.Энхтүвшин хоёр ороод ирвэл энэ засаг ямар харагдах вэ

Н.Энхболд, Ө.Энхтүвшин хоёр ороод ирвэл энэ засаг ямар харагдах вэ

У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр сайдыг тохирчихвол бүрдэх гэж байгаа юм. М.Энхболдын 32-ын бүлгээс Шадар сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна. Шадар сайд нь Ерөнхий сайдыг орлох хэмжээний хүн учраас арай л зангарагтай, туршлагатай хүн тавьсан дээр л дээ. Ингэхээр Ө.Энхтүвшин зөв хувилбар болж байна. Тэрбээр МАН-ын бага хурал дээр Ерөнхий сайдад өрсөлдөөд цөөн саналаар У.Хүрэлсүхэд ялагдсан.

Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд таарна хэмээн хүмүүс ярьж байна. Цэргийнхэн ч гэсэн ядаж рапорт өгсөн ч гэсэн нуруу туруутай хүн юм даа гэлцэж байна.  Ё.Баатарбилэгийг Шадар сайдад нэр дэвшүүлэхээр яригдаж байсан ч больж, батлан хамгаалахад зүтгүүлж байгаа нь жоль сонсогдож байна. Тэрбээр УИХ-д анх удаа сууж байгаа цоо шинэ нөхөр. Өмнө нь Архангай аймагт олно жил ажилласан ч энэ удаад сайдад зангараг дутна. Харин Н.Энхболд, Ө.Энхтүвшин хоёр ороод ирвэл энэ засаг хамаагүй дээр харагдана. Ц.Нямдорж, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Д.Цогтбаатар гээд улс төрийн болон төрийн ажлын туршлагатай гишүүд сайд болох боллоо.

Бүсгүйчүүдийн төлөөлөл болж Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа хоёр сайд болох нь. Өмнө байсан эмэгтэй сайд нараас дутах юм энэ хоёрт байхгүй. Аль ч талаараа тэр. Харин сүүлийн үед Ч.Хүрэлбаатартай холбоотой ямар аймар баримтууд дэлгэгдэнэ вэ. Төгрөгөөр биш доллараар хэдэн саяар нь ярьдаг юм байна. Ингэхдээ бүр УВСЫНFBтм гэсэн хаягаар цацагдаж байна.    

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.