Ж.Мөнхбат браво, эр хүн

Ж.Мөнхбат браво, эр хүн

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат өчигдөр мэдээлэл хийсэн. Тэрбээр шинэ Ерөнхий сайд томилдогдох чуулганы хуралдааны үеэр болон ер нь ойрын үед “Би шалгуулна, гэм буруугүй” гэдгээ хэлж байгаа. Зарим үед залуу хүн гэмээр хэт хурц мэдэгдэл хийж байгаа ч өөрийгөө өмгөөлөхгүй бол өөр хүн түүнийг өмгөөлөхгүй л лав. Ж.Мөнхбатын эхнэрийн төрсөн ах “Засаг чандмань майнз” компанийг эзэмшдэг  аж. Тус компани Дорноговь-Сайншандын чиглэлийн 130 км авто замын тендер шалгаруулалтад оролцож,  Засгийн газартай концессын гэрээ байгуулжээ. Энэ гэрээг байгуулахад өөрийгөө оролцоогүй, хамааралгүй гэдгийг тэрбээр баттай хэлж байгаа юм. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат  концессын гэрээ хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагад хандаж өөрийгөө шалгуулахаар өгч байгаа юм байна. Ж.Мөнхбат браво, эр хүн. Хийгээгүй гүжирдүүлж байгаа бол шалгуулж үнэн мөнөө тогтоолгох хэрэгтэй. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцруулах гурван том үндэслэлийн нэг нь концессын гэрээний асуудал байсан. Тодруулбал, ХНХ-ийн сайд Н.Номтойбаяр “МАК” компанидаа 78 тэрбум, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Алтай трест” компанидаа 77 тэрбум, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Засагт чандмань майнз” компанидаа 162 тэрбум төгрөгийн концессын эрх авсан гэж шуугисан юм. Энэ том тоонууд өмнөх засгийг огцруулсан гэж болно. Тэгэхээр шалгуулж нэр төрөө сэргээх хэрэгтэй дээ.    

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.