Гологдсон дөрвийн оронд ....

Гологдсон дөрвийн оронд ....

У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэх гэж мөн ч их дуншиж байна. Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурал дээр М.Энхболдын буюу нөгөө талаас нэр дэвшүүлсэн зургаан хүний дөрвийг буцаасан. Л.Энх-Амгалан Шадар сайдад, Н.Цэрэнбат Батлан хамгаалахын сайдад, О.Содбилэг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад, Х.Баделхан Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлснийг Ерөнхий сайд татгалзсан.

Ингээд бүлгийн хурал түр завсарлаж, өнөөдөр үргэлжлэхээр болсон. Урьд шөнө тохироо үргэлжилж, нисч буй бор шувууны хэлснээр бол, Н.Энхболдыг Батлан хамгаалахын, цэрэгт яваагүй гологдсон Н.Цэрэнбатыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад, Архангайн Ё.Баатарбилэгийг Шадар сайдад нэр дэвшүүлэхээр болжээ. Харин Х.Баделхан гишүүнийг БХБ-ын сайдад хэвээр үлдээх болжээ. Нөгөө төлөөс санал болгосон эдгээр хүмүүсийг Ерөнхий сайд таалах эсэхийг бүү мэд. Мөн Б.Саранчимэгийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад, Л.Хаянхярвааг Шадар сайдад нэр дэвшүүлж байгаа тухай ч яриа байна. Тэгвэл Б.Саранчимэг, Д.Хаянхярваа нар Н.Цэрэнбат, Ё.Баатарбилэг хоёроос арай дээр юм даа. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.