У.Хүрэлсүхийн танхим иймэрхүү л сайд нартай байх нь дээ

У.Хүрэлсүхийн танхим иймэрхүү л сайд нартай байх нь дээ

МАН-ынхны ичихгүй ярьдаг тохиролцоо гэгчээр бол У.Хүрэлсүхийн танхим ийм л сайд нартай болох нь дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явж байгаа таамаглалуудыг багцалж харвал ийм дүр зураг харагдаж байна. Мөн сошиалаар эцсийн хувилбар хэмээн баалж байгаа хувилбар ч байгаа юм. Эхний зургаа нь танай тал буюу М.Энхболдынх. Сүүлийн ес нь манай талынх буюу У.Хүрэлсүхийн талынх гэнэ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарын нэрс бараг тодроод байна. 

Үүнд:

  • -Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан, 
  • -Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг, 
  • -БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, 
  • - Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, 
  • -Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбат, -
  • - Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар,
  • -Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
  • -Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
  • - Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
  • -Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  • - Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд, 
  • - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
  • -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
  • -Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, 
  • Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ

У.Хүрэлсүх өнөөдөр сайд нарын нэрээ өргөн барих бололтой. Тэгвэл маргааш бүлэг, байнгын хороодоор орж, дөрөв дэхэд чуулганаар орж батлагдах биз. Нэгэнт манай тал танай талтай тохиролцсон юм чинь намын Удирдах зөвлөл, бүлгээр ярьж цаг алдах шаардлагагүй гэж үзэж байгаа гэнэ.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.