Д.Хаянхярваа МАН-ын даргад өрсөлдөх бололтой

 Д.Хаянхярваа МАН-ын даргад өрсөлдөх бололтой

МАН-ын хөл толгой мэдэгдэхээ болиод удаж буй. Арайхан Ерөнхий сайдаа тодруулсан МАН чадвал  өнөөдөртөө багтаж Засгийн газрын гишүүдээ бүлгийнхээ хуралдаан дээр танилцуулах учиртай. Албан тушаалгүй үлдсэн нөхдүүдийг бас нэг өвс доороос нь хатгаад эхлэв бололтой. Тэр нь мэдээж намын дарга хэмээх эрх мэдэл бүхий албан тушаал.

Эл суудлыг мөрөөдөгсөд эхнээсээ тодорч эхлэв бололтой. Ямартай ч  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “МАН-ын даргад хэн ч өрсөлдөж болно” хэмээн хамгийн түрүүнд сэтгүүлчдэд мэдэгдсэн нь чухамдаа мөрөөдлөө илэрхийлсэн байж болзошгүй юм.  Ө.Энхтүвшин, Ж. Энхбаяр нарын ч нэр дуулдаад эхэлсэн.   МАН-ын Их хурал энэ сарын 25-нд хуралдах учиртай. Сар талдаа орсон байдаг. Мөн ч  их юм болох байх даа. 

 Б.Очир

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.