Н.Номтойбаяр: АН-ын 9 гишүүн, МАХН-ын нэг гишүүн дэм болж Ерөнхий сайд томилогдлоо

Н.Номтойбаяр: АН-ын 9 гишүүн, МАХН-ын нэг гишүүн дэм болж Ерөнхий сайд томилогдлоо

МАН-ын бүлгийн  30-аад гишүүн Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдаанд оролцоогүй.  Тэд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд  Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй гишүүд юм. Энэ талаар Ө.Энхтүвшин нарын нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ.  “Шинэ Засгийн газар парламент дахь 65 гишүүнтэйгээ хэрхэн хамтарч, эв нэгдлийг хангах талаар зарчмын байр сууриа нэгтгэе гэсэн. Гэвч МАН-ын бүлгийн хуралдаан дээр ойлголцолд хүрч чадаагүй.  Бид зарчмын бодлого, байр суурийг шинэ Ерөнхий сайдаас тайлбар хүссэн. Асуудал тодорхой байх хэрэгтэй” гэдгийг  гишүүн Ж.Мөнхбат нар  тайлбарлалаа.  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Өнөөдрийн чуулганы хуралдаанд МАН-ын 65 гишүүнээс 30 гаруй нь оролцоогүй. Тиймээс АН-ын 9 гишүүн, МАХН-ын нэг гишүүн дэм болж Ерөнхий сайд томилогдлоо.  Тиймээс парламентад сөрөг хүчин байхгүй боллоо гэсэн үг хэмээв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.