Ерөнхийлөгч оффшорчдод дахиад жаахан хугацаа өгчихөөч

Ерөнхийлөгч оффшорчдод дахиад жаахан хугацаа өгчихөөч

Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөснийхөө дараахан оффшор бүсээс 49 хоногийн дотор мөнгөө оруулж ирэхийг уриалсан. Дээрх хугацаанд нэг ч хүн мөнгөө татаагүй. Харин хоёр гурав хоногийн өмнө нэгэн эрхэм оффшор данснаасаа 4.3 сая ам.доллароо татаж  ирсэн талаар хэвлэлүүд шуугив. Энэ мөнгийг Панамын баримтад дурдагдсан хүмүүсийн нэг болох иргэн Ч.Давааням Монголдоо оруулж ирсэн гэнэ. Тэрбээр НИК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байжээ.  Ерөнхийлөгчийн уриалгыг хугацаа алдсан ч гэлээ нэг хүн биелүүллээ.

Ерөнхийлөгч оффшортой холбоотой асуудлаар АТГ-ын даргыг дуудаж уулзан, үүрэг даалгавар өгсөн. Ерөнхийлөгчийн  олон удаагийн шахалт шаардлага үр дүнгээ өгч эхэлж байна. Тиймээс Ерөнхийлөгч оффшорчдод дахиад жаахан хугацаа өгчихөөч. Тэгвэл дахиад хэдэн хүн мөнгөө татахыг байг гэхэв. Засгийн газрын ээлжит хуралдаанаас  оффшор бүсэд хамаарах орнуудын жагсаалтыг энэ оны 8 дугаар сарын 30-ны өдөр баталжээ. Оффшор бүсэд хамаарах 50 гаруй орны жагсаалтыг дор нийтэллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.