МАН-ын бурхинууд бас л албан тушаал авна хэмээн томорчээ

МАН-ын бурхинууд бас л албан тушаал авна хэмээн томорчээ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр нэлээд сунжирч байж хуралдав. Ингэхдээ хоёр хуваагдаж хуралдсан гэнэ. Манай тал, танай тал хэмээн хуваагддаг болсон юм байх аа. УИХ-ын чуулганы нээлтийн дараа манай тал, танай тал хоёр тусдаа хуралджээ.

Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатыг огцруулах санал өргөн барьсан 30 гишүүн, огцруулахгүй гэсэн 30 гишүүн тус тусдаа хуралдсан сурагтай. Сурагтай ч гэж дээ, үнэн. Манай тал буюу засгаа огцруулах санал өргөн барьсан гишүүд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах боломжтой хүмүүсийнхээ талаар ярилцсан байна. Мэдээж энэ 30 гишүүн дотор хамгийн нэр цэвэр, намын эрх ашгийг бус улс орны эрх ашгийг нэгд тавьсан хүмүүс байгаа юм.

Харин танай тал буюу өмнөх Засгийн газрыг хамгаалсан гишүүд хуралдсаныхаа дараа  төлөөллөө У.Хүрэлсүхтэй уулзуулжээ. Тэд Шадар сайдыг манайх авна, тэгэхгүй бол У.Хүрэлсүхийг УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайдаар дэмжихгүй хэмээн томорчээ. Үнэндээ бол манай талын 30, дээр нь бие даагч, АН-ын есөөс ядаж 6-7 нь, МАХН-ын ганц гээд дэмжих тал нь илүү байгаа цагт “танай тал”-ынхан ийнхүү томорсон нь арга явсан шантааж биз ээ. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.