У.Хүрэлсүх АН-ынханд багш нарын цалинг нэмэх саналыг эргэж харья гэжээ

У.Хүрэлсүх АН-ынханд багш нарын цалинг нэмэх саналыг эргэж харья гэжээ

УИХ дахь АН-ын бүлгийнхэн Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй сая уулзлаа. Тэрбээр хүүхдийн мөнгийг 2018 онд өгч чадахгүй, багш нарын цалинг нэмэх боломжгүй хэмээн мэдэгдэж байсан юм. 

Харин АН-ын бүлгийн гишүүд түүнд багш нарын цалинг нэмэх саналыг дахин тавьсан байна. Нэр дэвшигч багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг эргэж харна гэдгээ амлажээ. АН-ын бүлгийнхэн шинэ Ерөнхий сайд болон сайд нарыг танхимаар нь дэмжиж ажиллана гэсэн байна. Тэрбээр нам гэж хэт туйлшрахгүй, АН-ынхантай хамтран ажиллана. Хууль, хяналтын байгууллагынхныг цэгцэлнэ гэжээ. АН-ын бүлгийнхэн засаг зөв бүтцээр тогтвортой ажиллах хэрэгтэй гээд дөрвөн яам нэмж байгуулах, дэд сайдгүй болох санал тавьжээ. АН-ын үед байсан Аж үйлдвэрийн яам, Соёлын яам, Хөдөлмөрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам нэмэхийг санал болгожээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.