Д.Гантулга Төрийн ордонд ёс зүйгүй үг хэрэглэсэн гэнэ үү

Д.Гантулга Төрийн ордонд ёс зүйгүй үг хэрэглэсэн гэнэ үү

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдаж, тус хороонд ирсэн хэд хэдэн санал гомдлыг хэлэлцсэн байна. Үүний дотор УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хоёр ч өргөдөл байгаа аж. Д.Гантулга гишүүнтэй холбогдох хэрэг нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа, эцсийн дүгнэлт гараагүй учраас ямар нэг байр суурь илэрхийлэх, асуудлыг авч хэлэлцэх боломжгүй гэж Дэд хорооны гишүүд үзсэн байна.

Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяа болон “Өмгөөлөгчдийн Веритас Партнерс” ХХН-өөс  УИХ-ын гишүүн Д.Гантулга нь хувийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн нь УИХ-ын гишүүний ёс зүйд хэр нийцэж байгааг шалгуулахаар өргөдөл өгсөн байна.

Дэд хороо энэ асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Д.Гантулгаас өөрөөс нь албан ёсны тайлбар авахаар болсон байна. Тэрбээр  Төрийн ордонд хувийн асуудлаар мэдээлэл хийсэн, ингэхдээ ёс зүйд нийцэхгүй үг хэрэглэсэн тухайгаа Ёс зүйн дэд хороонд бичгээр тайлбараа гаргаж өгөх боломжтой юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.