Ж.Эрдэнэбат азтай ч юм уу

Ж.Эрдэнэбат азтай ч юм уу

Нийгмийн захиалга байсан гэх У. Хүрэлсүх тун удахгүй сэлмээ эргүүлнэ.  Баруун, зүүн гарынх нь аль  нь хүчтэй болохыг бид удахгүй харна.  Өнөөдрийн байдлаар олон хүн  Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг муу ажилласан хэмээн буруутгаж буй.  Алдаа  бий л байх.    Гэвч мөдхөн түүнийг  үгүйлж, шал дэмий суртал ухуулгад автаж, сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдсэнээ  ухаарна.  Бас  Засгийн газрын бүх шүдийг бус   хорхойд идэгдсэн хэдийг нь сугалаад хаячихдаг байж гэж ирээд л гэмших юм санагдаад байна.   

Сар хагасын дараа 20127оны төсөв дуусч, улс орон халаасаа тэмтэрнэ.  Өр зээлүүд ар араасаа нэхэгдэж таарна.  Хүний тархинд ямар бодол эргэлдэж буйг хөндлөнгөөс хараад мэддэггүй, мэдэрдэггүйтэй адил Ж.Эрдэнэбат гэх эдийн засагчийн бодол төсөөлөл, төлөвлөгөө, гарц гаргалгаа  хаа хүрэх байсныг, юунд хүрэх байсныг таашгүй. Хэн ч түүнээс  асуугаагааүй, зүгээр л бурантгийг нь эвхчихсэн.  

 Мань хүн  ч  элдэв тайлбар хийхийг хүсээгүй болов уу. Зүгээр л үр дүнг нь харсаны дараа гэж бодсон хэрэг байх.   Харин одоо  улс орны эдийн засгийн нөхцөл байдал   өнөөдрөөсөө ч дордож  мэднэ.  Тэр үед харин Ж.Эрдэнэбатыг тэр чигээр нь зүтгүүлдэг байж хэмээн харуус ч тэнэгтэв ээ. 

Бүх зүйлийг цаг хугацаа харуулна.    У.Хүрэлсүх ч айсуй салхины аяс ямархан байдлаар хааш  эргэж мэдэхээр байгааг  эхнээсээ  мэдэрч байж  ч магадгүй. Түүний тэргүүлэх Засгийн газрыг насгүй хэмээн дээр дооргүй ярьж эхэллээ. Байгуулагдаагүй байхад нь шүү дээ.  Итгэл хүлээлгэж, хамтарч ажиллах санал тавьсан журмынх нь нөхдүүд эхнээсээ   урваж, нэгэн танхимд тохой залган суухгүй гэдгээ мэдэгдсэн гэнэ лээ.   

Энэ нь мэдээж   нэрээ сэвтүүлж,  2,5 жилийн дараа хэн ч биш болсон дорвол сул гишүүн байгаад  сэтгэл амар явахыг илүүд үзэж байгаа  асуудал.  Тэгээд ч нийгэм улс төрийн хоёр хүчний аль алинаас  залхаж, нэр цэвэр хүнд итгэл хүлээлгэх дүр зураг хэдийнэ харагдаад эхэлсэн шүү дээ.  Энэ бүхэн  Ж.Эрдэнэбатад хожил авчирч байгаа юм биш үү.  

Цаг нь болохоор,  ямархан байдалтай улс орон хүлээж авсанаа,  зээл хуйл хийж байгаад ч болов асуудлыг шийдэх гарц олсоноо тайлбарлах боломж тэр үед олдоно.  Ард түмэн ч  огцоруулаагүй, зөвхөн хэсэг нөхдүүдийн тавьсан жүжгийн нэгээхэн хэсгийг сонирхоод үзтэл ,,, гээд сууж байх вий. Тэгэхээр Ж.Эрдэнэбат азтай дамшиг юм аа

 Ч.Чулуун

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.