МАН-ынхан браво

МАН-ынхан браво

МАН-ын гишүүд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснээр улс төрд олон жил бугшаад байсан МАНАН бүлэглэлийг ноёрхлыг тас цохилоо. Браво гэж хэлье. Урьд шөнө МАН-ын бага хурдынхан үүр цайтал хуралдсаны эцэст санал хурааж У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо. Ерөнхий сайд боллоо л гэсэн үг.

Учир нь түүнийг УИХ-ын 65-ын олонхи нь дэмжиж байгаа. Ерөнхийлөгч ч түүнийг дуун дээр дэмжих нь гарцаагүй. МАНАН бүлэглэлийнхэн Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг нэр цэвэр, тулхтай нас тогтсон улстөрч хэмээн улиг болтол ярьж, сошиалаар У.Хүрэлсүхийг мөнгөөр зодон байж дайрсан ч чадсангүй.

Хэдийгээр У.Хүрэлсүхийг сэлэм барьсан хурандаа Ерөнхий сайд боллоо хэмээн баалж болох ч тэр улс төрд чанагдсан, үзэл бодолдоо үнэнч, улсаа зарчихгүй хүн гэж дийлэнх тал найдаж байна. Үнэндээ Ардын намын гишүүд 60 тэрбумын эсрэг, шударга бусын эсрэг, бүлэглэлийн эсрэг дөрвөн мөчөө өргөлөө.

Тэд мөнгөнд хууртсангүй, намын хуучин удирдлагууддаа сэтгэл алдарсанаа нотоллоо. У.Хүрэлсүх намынхаа төлөө улаан гал дундуур явж ирснийг гишүүд мэдсээр байж. Харин албан тушаал авах болохоороо гарч ирдэг, намдаа хайртай болдог бэртэгчингүүдэд шанаа өгөв. Одоо харин ээлжит бус чуулган яаралтай хуралдуулаад ч хамаагүй Ерөнхий сайдаа батламжилж ажилд нь оруулах хэрэгтэй. Зуд болно, өвлийн бэлтгэл хэр хангасан билээ. Багш нар ажил хаяж байна. Үр хүүхэд минь хичээл сургуульдаа явах эсэхээ ч мэдэхгүй хүнд байдалд байна. Энэчлэн сэлэм эргүүлэн ажиллах цаг болчоод байна. Үүнийг эрхбиш УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нар мэдэж буй биз ээ.     

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.