Үндэслэлгүй мэдээлэл нийтлэхгүй байхыг хүсэв

Үндэслэлгүй мэдээлэл нийтлэхгүй байхыг хүсэв

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын талаар ор үндэслэлгүй мэдээлэл олон нийтийн сүлжээ болон мэдээллийн цахим хуудсуудаар нийтлэгдэж байгаад харамсч байна.

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг 50 мянга болгох тухай зарлиг гаргалаа” гэсэн ор үндэсгүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж уг мэдээллийг зарим эх сурвалжууд зориудаар түгээж байна. Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг Улсын Ерөнхий прокуроор томилно” хэмээн мэдээллийн цахим хуудсууд ямар нэг эх сурвалжгүйгээр үндэслэлгүй мэдээлж байна. Дээрх мэдээллүүд нь ор үндэсгүй бөгөөд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч бие даан шийдвэр гаргах боломжгүй асуудал юм.

Ор үндэслэлгүй энэ мэт мэдээлэл нийтэлж, түгээж, уншигчдыг төөрөгдүүлж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг албан ёсны эх сурвалжаас тодруулж, баримттай бодит мэдээлэл түгээхийг хүсье.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.