МАН бага хурлаа 25-нд хийхээр тогтов

МАН бага хурлаа 25-нд хийхээр тогтов

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Энэ хуралдааныг улстөрчид төдийгүй МАН-ынхан өөрсдөө тун ихээр ажиглаж байсан юм. Түүгээр ч барахгүй өнөөдөр өглөөний 07:00 цагийн орчимд МАН-ын фракцийн дарга нар уулзаж, тохироогоо хийсэн гэх бор шувуу хүртэл нисч амжсан.

Тэгвэл Тусгаар тогтнолын ордонд болсон Удирдах зөвлөлийн хуралдаанаар намын бага хурлын товыг тогтсон бөгөөд энэ сарын 25-нд хийхээр болжээ. Түүнчлэн Удирдах зөвлөлийн хуралдаанаас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэн тодруулна гэж мэдээлж байсан ч энэ талаар огт яриагүй гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.