МАН-ын фракциуд нууцаар уулзаж эхэлжээ

МАН-ын фракциуд нууцаар уулзаж эхэлжээ

Хоёрдугаар ээлжинд хоолонд орох гэсэн улстөрчдийн санаархал биелэлээ олж, МАН-ын гэх тодотголтой Т.Аюурсайхан нарын 31 гишүүний хүсэлтээр Засгийн газар огцроод байгаа. Өвөл хаяанд ирчихсэн, намрын ургац хураалт гэх мэт ид ажлын үеэр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь шүүмжлэл дагуулж байгаа юм.

Үндсэндээ МАН-ын дотоод зөрчил төрийн танхимд нөлөөлж, өдгөө Шадар сайд Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж, төр засгийн ажил салан задгай болчихлоо. Засгийн газар огцорсноос хойш МАН дотор сайдын суудлын марафон өрнөж эхэлсэн бөгөөд энд тэнд нууц уулзалтууд ч хийгдэж байгаа бололтой.

Тухайлбал, хотын фракци буюу М.Энхболдын толгойлдог фракцийн төлөөлөл Сэлхийн зусланд нууц уулзалт хийсэн тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарч байна. Харин нөгөө талд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг фракцийн төлөөлөл нууц уулзалт хийсэн гэх мэдээлэл байна. Дараагийн Ерөнхий сайдад Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын нэр яригдаж байгаа юм.

Мөн МАН-ын бүлэг маргааш хуралдаж Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байгаа. Мөн энэхүү хурлаар намын Бага хурлын товыг зарлана гэсэн мэдээлэл ч гарч эхэлжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.