Чуулган 15.00 цагаас хаалттай хуралдана гэв

Чуулган 15.00 цагаас хаалттай хуралдана гэв

Т.Аюурсайхан нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх сүүлийн хугацаа өнөөдөр билээ. Тиймдээ ч өнөөдөр ээлжит бус чуулган хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэх учиртай.

МАН-ын 31 гишүүнээс өргөн мэдүүлсэн уг асуудлыг хэлэлцэх учиртай ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагаас эхлэх байсан ч Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаас болж хойшилсоор байгаа юм.

Тэгвэл УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд чуулган 15.00 цагаас хуралдана гэсэн мэдээлэл өглөө. Тусгай хяналтын дэд хороо Шадар сайдыг тагнаж чагнасан эсэх асуудлаар долоон цагийн турш хаалттай хуралдаж байгаа бөгөөд энэ асуудлыг үргэлжлүүлэн чуулганаар хаалттай хэлэлцэх юм байна. Түүнчлэн, танхимыг огцруулах гарын үсэг зурсан 31 гишүүнтэйгээ тохиролцоонд хүрэхээр чармайж буй гэдгийг ч МАН-ын гишүүд хэлж байгаа юм.

Энэ асуудлыг УИХ руу татаж оруулахгүйгээр бүлэг, намынхаа Бага хуралд яриад явах ёстой гэсэн байр суурьтай гишүүд олон байгаа аж. Гэвч нэгэнт асуудал УИХ-ын төвшинд яригдаад, Байнгын хороо хэлэлцсэн учраас хуулиа зөрчихгүйгээр ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь дамжиггүй юм.

Б.Тогтох

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.