Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзаж байна

ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн форум болж байгаа билээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд түвшний уулзалт хийж байгаа. Өчигдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай уулзалт хийсэн билээ.

Харин өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж байна. Энэ уузалтын дараа Дорнын Эдийн Засгийн III чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаан болно. Өргөтгөсөн хуралдаанд Монгол, Орос, Япон, Солонгос улсын төр засгийн тэргүүнүүд оролцох юм. 

Дашрамд дурьдахад, Оросын Ерөнхийлөгч Путин манай Ерөнхийлөгчийг огт хүлээлгээгүй бөгөөд хурал цагтаа эхэлсэн байна.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.