Ерөнхий сайд дэд хорооны хурлыг орхиж гарчээ

Ерөнхий сайд дэд хорооны хурлыг орхиж гарчээ

Тусгай хяналтын дэд хорооны хурал үргэлжилж байна. Хурлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гаргасан хүсэлтийг хэлэлцэж байгаа юм. Хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байсан ч асуудлаа танилцуулж дууссан тул хуралдаанаас гарч явлаа. Хуралдаан үргэлжилж байна.

Тэгвэл  Хяналтын дэд хороог хуралдаж байх зуур Шадар сайдын өрөөнд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд цуглаж байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар, Ц.Даваасүрэн, О.Батнасан, Д.Саранчимэг, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан зэрэг гишүүд цугласан аж.  Мөн тусгай хяналтын дэд хорооны гишүүн Д.Цогтбаатар хурлынхаа дундуур Шадар сайдын өрөөгөөр ороод гарчээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.