УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хуралдана

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хуралдана

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үдээс өмнө 10.00 цагт товлогдсон ч, 12.00 цагт эхэлсэн. Хуралдаан эхэлсэн даруйд МАН-ын бүлгээс Шадар сайдыг тагнаж чагнасан гэх асуудлаар УИХ-ын дэргэдэх Тусгай хяналтын дэд хороог хуралдуулж, асуудлаа дотооддоо хэлэлцэх ёстой гэж үзээд завсарлага хүссэн юм. 

Үндсэн хуулийн дагуу УИХ-ын дарга энэ асуудлаар МАН-ын бүлэгт гурван цагийн завсарлага өгч, 16.00 цагт эргэн хуралдахаар болсон. Гэвч, Тусгай хяналтын дэд хороо хуралдахгүй байсаар 20.00 цаг хүргэж, чуулган маргааш 10.00 цагт хуралдахаар боллоо. Маргааш УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах сүүлийн хугацаа бөгөөд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг эцэслэн хэлэлцэх юм.

 Б.Даваа

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.