Д.Хаянхярваа: Би хууль зөрчөөгүй

Д.Хаянхярваа: Би хууль зөрчөөгүй

Хууль зөрчин завсарлага авсан гэх асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл өглөө. Тэрбээр, “Огцруулах асуудлаар бүлэг дотроо ойлголцохыг хичээж чамгүй ажиллаж байна. Ойлголцох байх гэж итгэж байгаа. Бүлэг өчигдөр хоёр ч удаа хуралдах гэж цугласан. Огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд хуралд оролцохгүй ээ гээд ороогүй. Ер нь бол завсарлага авна гэдгийг бүлгээр шийдсэн.

Засгийн газрыг огцруулах үндсэн гурван шалтгаан өөрөө бодитой мөн үү, биш үү гэдгийг гишүүд өөрсдөө тайлбарлах байх. Ер нь Засгийн газрыг огцруулах асуудал өөрөө хурдасч, нийгмийн анхаарлыг татсан нь гарцаа байхгүй Шадар сайдыг тагнаж чагнасан гэх асуудлаас үүдэлтэй. Тиймээс энэ асуудлыг нэг талд нь гаргах ёстой. Нийгэмд тагнаж чагнасан гэх буруу ойлголт өгч байна.

Улстөрчид өөрсдөө хэн нь хэнийгээ тагнаж чагнаад байгааг ойлгохгүй боллоо. Төрийн тусгай албадад үүрэг өгсөн юм уу, эсвэл өөрсдөө тагнаж чагнасан юм уу гэдгийг ялгаж салгах ёстой. Улстөрчдийг хооронд нь хагаралдуулж байгаа учраас ялгаж салгах нь зөв гэж үзсэн хэрэг. Тиймээс Тусгай хяналтын дэд хороо заавал хэлэлцэх учиртай юм. 

Би хууль зөрчөөгүй. Бүлэг дээр Бага хурлаа чуулганаас өмнө хойно хуралдуулах уу үгүй юу гэдгийг хэлэлцэх байсан. Өчигдөр огцруулах гарын үсэг зурсан гишүүд хуралдаа ирээгүй. Тэр хурлаар шийдсэн. Хуулийн хугацаа маргааш дуусна. Тиймээс хэлэлцэж амжина” гэсэн тайлбар хийлээ.

Б.Тогтох 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.