Намын бүлгүүд ажин түжин байна

Намын бүлгүүд ажин түжин байна

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх асуудал энэ долоо хоногийн онцлох сэдвүүдийн нэг болоод байна. УИХ дахь олонхийн бүлгийн нэр бүхий гишүүдийн өргөн барьсан энэхүү асуудлыг өнгөрөгч долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж нэг хүний саналаар огцруулах үндэслэлгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн билээ. Гэвч энэ асуудлыг хуулийн дагуу чуулганы хуралдаанаар эцэслэн хэлэлцэх учиртай.

Тиймээс хуулийн хугацаанд буюу УИХ энэ сарын 7-ноос өмнө бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж Засгийн газраа огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх нь ээ. Засгийн газрыг огцруулах нь зөв гэсэн албан бичигт одоогоор МАН-ын 33 гишүүн гарын үсэг зурсан бол АН-ын бүлгийн болон МАХН-ын гишүүн О.Баасанхүү нар ч огцруулах байр суурьтай байгаа юм.

Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар парламент дахь намын бүлгүүд хуралдах нь гэсэн хүлээлт байсан ч хоёр бүлгийн хуралдаан хоёулаа цуцлагджээ. Хуваарь ёсоор өнөөдөр намын бүлгүүд хуралдах ёстой ч олонхийн болон цөөнхийн бүлэг энэ асуудлыг шууд чуулганаар хэлэлцэх нь зөв гэж үзсэн бололтой.

Б.Эрхэс 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.