Бага ангийн сурагчид стандартын шаардлага хангасан цүнхтэй боллоо

Бага ангийн сурагчид стандартын шаардлага хангасан цүнхтэй боллоо
УИХ-ын гишүүн Б.Жавхлан жил бүр хичээлийн шинэ жил угтан Япон Монголын найрамдлын Азжаргалын нийгэмлэгтэй хамтран өөрийн тойргийнхоо зорилтот бүлгийн бага ангийн хүүхдэд хичээлийн хэрэглэл бэлэглэдэг уламжлалтай. 
 
Энэ уламжлалын дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 40 хүүхдэд хичээлийн хэрэглэл, цүнх гардуулан өгчээ. Япон Монголын Азжаргалын нийгэмлэгт Дархан-Уул аймгийн хэд хэдэн компани хамрагддаг бөгөөд энэ жил нийтдээ 132 ширхэг цүнхийг зорилтот бүлгийн хүүхэд багачуудад гардуулан өгсөн байна.
 
Бага ангийн сурагчдад гардуулсан тус  цүнх нь хүүхэд багачуудын бие бялдрын өсөлтөд нөлөөлөхгүй стандартын дагуу хийгдсэн гэдгээрээ онцлогтой аж.
 
Шинэ хичээлийн эхэлж байгаа энэ үед бага ангийн сурагчид өөрсдийн бие бялдарт тохирсон стандартын цүнх хэрэглэлтэй болж байгаадаа баяртай байсан юм. Цаашид хүүхэд багачууд онц сурч цүнх бэлэглэсэн ах эгч нартаа бэлэг барина гэдгээ хэлж байлаа. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.