Н.Учрал: Улс төрийн халуун өдрүүд эхлэхээр л эрчүүд нь хүчирхийлэгчид болох юм уу

Н.Учрал: Улс төрийн халуун өдрүүд эхлэхээр л эрчүүд нь хүчирхийлэгчид болох юм уу
УИХ-ын гишүүд “бандааш”-ны хэрэг холбогдсон гэх мэдээллүүд гарсаар л байгаа. Хамгийн залуу гишүүн гэгддэг Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, хуулийн байгууллагаас түүнд эрүү үүсгэчихсэн. Тэгвэл араас нь өөр нэг гишүүний нэр дуулдсан нь Н.Учрал. 
 
Тэгвэл тэрбээр хэвлэлд энэ талаар байр сууриа илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Н.Учрал “Наад хошин шогийн яриаг чинь дам сонссон. Тодорхой мэдээлэл алга байна. Ховоор сонссон гэх үү дээ... Би гарын үсэг зурсныхаа буянаар их зүйл дуулах бололтой.
 
Гэхдээ иймэрхүү хов битгий ярь. Би хорхойд хоргүй хүн. Одоо улс төрийн халуун өдрүүд эхлэхээр эрчүүд нь хүчирхийлэгчид болох юм уу. Арай дэндлээ шүү дээ.
 
Магадгүй нэг өдөр Г.Тэмүүлэнг, дараагийн өдөр Н.Цэрэнбатыг гээд насны дарааллаар бүгдийг нь ярих уу. Одоо ийм ховын асуудлаа больчихвол яасан юм бэ. Дээрээс нь ийм байдлаар улс төр хийх хэрэггүй. Ямар ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс ийм утгагүй, тэнэг зүйлийг тоогоод байх шаардлага ч алга. Надад тийм асуудал байхгүй” хэмээн бухимджээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.