МАН-ын гишүүдийн олонх нь Засгийн газрыг огцруулах нь зөв гэж үзжээ

МАН-ын гишүүдийн олонх нь Засгийн газрыг огцруулах нь зөв гэж үзжээ

МАН-ын бүлгийн хурал өндөрлөжээ. Өнөөдрийн бүлгийн хуралд МАН-ын 65 гишүүний 58 нь оролцсон аж. Тэгвэл хуралд оролцсон 58 гишүүний 30 нь Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн санал өгчээ.

Ингэснээр Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй тал санасандаа хүрэхэд нэг алхам ойртлоо. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм байна. Цаашлаад ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж, гишүүд эцсийн шийдвэрийг гаргана.

АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах нь зөв гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тиймээс Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох нь тодорхой болж байх шиг байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.