Д.Эрдэнэбат: Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв гэж АН-ын бүлэг үзсэн

Д.Эрдэнэбат: Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв гэж АН-ын бүлэг үзсэн

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дөнгөж сая мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн зүгээс Засгийн газрыг огцруулах асуудалд ямар байр суурьтай байгаа талаар тэрбээр мэдээлсэн юм.

Д.Эрдэнэбат гишүүн “Манай ажлын хэсэг нэлээн нухацтай ажилласан гэж ойлгож байгаа. Түүнчлэн Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж, Ардчилсан намын бүлэгт зөвлөмж хүргүүлсэн. Нийт гишүүдийн саналаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудал дээр Ардчилсан намын бүлэг нэгдмэл байр суурьтай оролцож, хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзлээ” хэмээн мэдэгдлээ.

Өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганыг хуралдуулахаар зарласан. Тиймээс АН-ын бүлгийн гишүүнд холбогдох байнгын хороо болон чуулганы хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлэх аж. Харин эрх баригч намын дотоод асуудалд оролцохгүй гэдгийг энэ үеэр мэдэгдсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.