УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэжээ

УИХ-ын хамгийн залуу гишүүн хэмээх тодотголыг зүүдэг Д.Гантулга хүчингийн хэрэгт нэр холбогдож, өнөөдрийг хүртэл хохирогч тал гомдол мэдүүлсээр байгаа билээ. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдлөө буцаагаад байсан иргэн Ч.Наранзаяа УЕПГ-т Д.Гантулга гишүүнийг дахин шалгуулах хүсэлт тавьсан байна. Улмаар Д.Гантулга гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгажээ.

Гэхдээ цагдаагаас түүнийг баривчлах, хүчээр мэдүүлэг авах боломжгүй. Тийм болохоор УИХ-ын Ёс зүйн дэд хороонд  түүний бүрэн эрхийг түр болон бүр чөлөөлөх асуудлыг хууль хяналтын байгууллагаас тавих биз ээ. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.