Тэдний эцсийн хувилбар нь АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах явдал уу

Тэдний  эцсийн хувилбар  нь АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах явдал уу

УИХ дахь МАН-ын  бүлгийн гишүүд хэдхэн цагийн өмнө мэргэжлийн Засгийн газрыг огцруулах хүсэлтээ УИХ-д өргөн барьсан. Эл асуудлаас үүдэлтэй үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд саарал ордны булан тохойгоор “хийсч” байна. Тухайлбал, Засгийн газрыгн огцруулах тухай өргөх бичгийг нэр бүхий 30 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барих гэсэн авч мань дарга тэднээс бултчихаад олдоогүй гэнэ.   

Гишүүд эрэл сурал хийсэн боловч  эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаад яваа гэх хариуг хэн нэгэн албан тушаалтан тэдэнд өгсөн юм байх. Өчигдөрхөн л эх орондоо эв эрүүл, сав саруул байсан хүн яахаараа өргөх бичгийн сургаар бие нь гэнэт мууддаг байна аа. Тиймээс  аргаа барсан нөхдүүд УИХ-ын дэд дарга,  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Санжмятавт өгсөн дуулдана.

 Саарал ордонд хийсч яваа яриагаар бол УИХ-ын дэд дарга асуудлыг шийдэх эрхгүй аж. Энэ талаар УИХ-ын Дэгийн тухай хуулийг харахад гэмгүй болов уу. Нөгөөтэйгүүр, өнөөх 30 гишүүн АН-тай хамтарч Засаг байгуулах далд бодол тээж яваа ч гэх яриа газар аваад байгаа бололтой. Хэрэвзээ энэ үнэн бол МАН доторхи явдал тогооноос халих ч энүүхэнд болжээ.

Х. Норжин 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.