Пак Гын Хэ нутаг буцав

Пак Гын Хэ нутаг буцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ энэ сарын 17-18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Ерөнхийлөгчийн айлчлал амжилттай болж өндөрлөн өнөөдөр нутаг буцлаа.

Айлчлалынхаа үеэр  БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийж, хоёр тал 20 шахам хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.  

Мөн Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар  БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэд бараалхан хоёр орны харилцааг бүхий л төвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.