Ерөнхийлөгч залуустай хамт өглөөний дасгал хийлээ

Ерөнхийлөгч залуустай хамт өглөөний дасгал хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд оюутан, залуустай хамт өглөөний гүйлт, дасгал хийлээ. Өглөө 08:00 цагт болсон энэхүү гүйлтэд 30 гаруй эртэч иргэн оролцлоо.

Ерөнхийлөгч ажилдаа орсноосоо хойш анх удаа ийн өглөө эртлэн гүйж, дасгал хийн эрүүл аж төрөхийн үндэс бол хөдөлгөөн гэдгийг иргэддээ сурталчиллаа. Мөн тэрбээр өглөө эртлэн ирсэн залууст дасгал, хөдөлгөөнийг хэрхэн зөв хийхийг заасан байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.