Нэр бүхий албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогджээ

Нэр бүхий албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогджээ

Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон байна. Иймд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаархи мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй” гэх хэргийг бүртгэн шалгаж эхэлжээ.

Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хэргийг мөрдөн шалгах хэд хэдэн байгууллага байх шаардлагатай хэмээн үзэж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргасан байна. Дээрх байгууллагуудад хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулахыг даалгажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.