У.Хүрэлсүхийг мөрдсөн үү

У.Хүрэлсүхийг мөрдсөн үү

МАН дотооддоо бужигнаантай байгаа. Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд НИТХ-ын дарга Ц.Сандуйг эсэргүүцсэн намын гишүүд суулт зарлаж, УИХ-ын дарга М.Энхболд намын их хурлаар намын даргын суудлаасаа огцрохоо мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар, тус намын дараагийн даргад Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат, Ч.Хүрэлбаатар нарын нэр яригдаж байгаа юм.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор сүүлийн үед МАН-ын даргад нэр нь яригдаж буй У.Хүрэлсүхийг 3-5 хүн байнга даган мөрдөх болжээ. Хууль хүчний байгууллагынхан энэхүү мэдээллийг авч, улмаар тэдгээр хүмүүсийг барихад өмнө нь хүчний байгууллагад ажиллаж байсан, хамгаалалтын компанид харъяалагддаг хүмүүс байсан аж.

Тэдгээр залуус эдүгээ МАН-ын хамгаалалтыг хариуцдаг толгой компанийн харъяаныхан гэж эх сурвалж мэдээлэв. Тэдний зарим нь Шадар сайд У.Хүрэлсүхийг өдөж хоргоон, зодоон үүсгүүлэх зорилготой байсан гэж мэдүүлжээ. Тэдгээр залууст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна. Шалгалтын эцэст хэн, юуны учир У.Хүрэлсүхийг мөрдсөн нь ил болох бололтой. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.