АСЕМ хоёр дахь өдрөө үргэлжилж байна

АСЕМ хоёр дахь өдрөө үргэлжилж байна

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт өчидөр албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Тэгвэл өчигдөр болсон нэгдсэн хуралдаанаар хоёр хэлэлцүүлэг хийсний нэг нь “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь” сэдэвтэй байсан. Мөн АСЕМ-ын орнуудын төрийн тэргүүн нар сүүлийн 20 жилийн улс төрийн хэлэлцээ, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл-нийгмийн солилцоо, хамтын ажиллагаагаа дүгнэн ярилцаж, АСЕМ-ын дараагийн арван жилийн төлөвлөгөө, төсөөллийн талаар санал солилцов.

Харин хоёрдугаар хэлэлцүүлэг нь “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвээр чуулж, Ази-Европын “зөөлөн” болон “хатуу” уялдаа холбоог хөгжүүлэхэд илүү төвлөрч ярилцсан юм. Эдгээр хоёр сэдэв бүхий хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг төгсгөлийн баримт бичгүүдэд тусган, батлах юм.

Харин төгсгөлийн баримт бичиг буюу “Улаанбаатарын тунхаг”-ыг өнөөдөр батална. Мөн уламжлал ёсоор даргалагч орны Мэдэгдэл гаргах юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.