Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийн голомтод ажиллаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийн голомтод ажиллаж байна
Улсын хэмжээнд долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийслэлд 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 56 сумдад 128 удаа,  улсын хэмжээнд нийт 145 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 38821,3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн гэсэн урьдчилсан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан байна.
 
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх онцгой байдлын хурлыг үргэлжлүүлэхийг БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгаад Батсүмбэр рүү явсан билээ.
 
Учир нь Батсүмбэрт гарсан түймрийн голомтод  Ерөнхийлөгч Х.Баттулга очиж ажиллах аж. Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийн байдлын талаар холбогдох хүмүүстэй ярилцаж, шаардлагатай техник хэрэгслийг гаргуулах талаар Засгийн газартай ярилцахаар болсон тухай ЕТГ-ын дарга З.Энхболд жиргэсэн юм. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.