АСЕМ: Ирээдүйн 10 жилдээ хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцож байна

 АСЕМ: Ирээдүйн 10 жилдээ хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцож байна

АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна. Тэгвэл АСЕМ-ын уулзалтын талаар АСЕМ-ын ахлах албан тушаалтан Л.Оргил дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрбээр АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалтын сэдэв бол “АСЕМ-ын 20 жилийн үйл ажиллагааг дүгнэх, уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн төлөө түншлэлээ бэхжүүлье” гэсэн сэдвийн хүрээнд явагдаж байгаа хэмээв.

Мөн “Долдугаар сарын эхээр Франц улсад болсон аймшигт террорист үйл явдал болсон. Иймд Францын ард түмэн, тус улсын Засгийн газарт гүн эмгэнэл илэрхийллээ. АСЕМ-д оролцогчид өөрсдийн оролцсон салбар хуралдааны талаар мэдээлэл хийлээ.

Тухайлбал АСЕМ-ын парламентын уулзалтын үр дүнгийн талаар УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийсэн, БНСУ-ын Ерөнхийлөгч үг хэлсэн, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ үг хэлсэн. Мөн Европын холбооны төлөөлөгчид Европын зөвлөлийн Ерөнхийлөгч нар үг хэлсэн. Тэд Франц улсад эмгэнэл илэрхийлж байсан юм. Сүүлийн 20 жил Ази-Европын хооронд байгуулагдсан АСЕМ гэдэг байгууллагын хийж бүтээсэн ажлыг өндрөөр үнэлж байна. Мөн ирээдүйн 10 жилдээ хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцож байна.

Ялангуяа улс төр, эдийн засаг, нийгэм гэсэн гурван салбарт тургуурлан ярилцаж байгаа юм. АСЕМ бол өнгөрсөн 20 жилийн үр дүнгээс харахад чухал, ач холбогдолтой улс төр, бизнесийн яриа хэлэлцээрийн талбар байлаа хэмээн хүлээн зөвшөөрлөө. АСЕМ-д өнөөдрийн байдлаар Ази-Европын 53 улс орон нэгдээд байгаа ч өөр улс орнууд нэгдэх хүсэлтээ илэрхийлсээр байна” хэмээсэн.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.