Ерөнхий сайд саналаа өглөө

Ерөнхий сайд саналаа өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалтын энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1731 дүгээр хэсгийн санал авах байранд очиж саналаа өглөө. 
 
Тэрбээр үүний дараа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахыг хичээж  ажилласнаа тэмдэглэлээ. 
 
Мөн “Энэ удаагийн санал хураалт, гарах үр дүнг олон орон, гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагч анхааралтай ажиглаж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд хөрөнгө оруулалт нэмэгдэн, энэ хэрээр ажлын байр бий болж, иргэд маань ажилтай, орлоготой болж байна. Тухайлбал энэ оны эхний хагас жилийн байдлаар гэхэд л 6000 орчим байнгын ажлын байр шинээр бий болсон статистик мэдээ гарсан.  
 
Хөрөнгө оруулагчид цаашид Монгол Улсын төр, засаг нь тогтвортой, хэлсэн ярьсандаа, найдвартай байгаасай гэж хүсч байгаа нь дамжиггүй” гэлээ. Мөн хэдхэн хоногийн дараа болох Үндэсний их баяр наадмаараа сайхан баярлахыг иргэдэд хүсэн ерөөв. 
 
12.00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1731 дүгээр хэсэгт сонгогчдын 22 хувь нь саналаа өгөөд байна. Энэ нь өмнөх санал хураалттай харьцуулахад гурав гаруй хувиар илүү гэсэн үг юм
 
Б.Тогтох 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.