Х.Баттулга нэр дэвшигч 13.30-д саналаа өгнө гэв

Х.Баттулга нэр дэвшигч 13.30-д саналаа өгнө гэв

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр явагдаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр өглөөнөөс эхлэн иргэд саналаа өгсөн эхэлсэн ч ирц хангалтгүй байгаа гэх мэдээлэл гарч байна. Мөн төрийн өндөрлөгүүд өглөө эртлэн саналаа өгч, иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад өрсөлдөж буй хоёр нэр дэвшигчийн нэг болох М.Энхболд өглөө 11.40 цагт саналаа өгч иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан юм. Тэрбээр, хар хор хэтэрсэн ийм сонгуулийг дахиулахгүйн тулд саналаа өгч, наадмаа сайхан хийцгээе хэмээн уриалсан.

Тэгвэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 13:30 цагаас Сансарын 48 дугаар сургуульд саналаа өгөхөөр болжээ. Өмнөх сонгуулиар жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан Х.Баттулга нэр дэвшигчийн тухайд анхан шатны санал хураалтын үеэр нэлээд оройхон саналаа өгсөн. Тэрбээр, залуусыг уриалахын тулд, саналаа өгөөгүй хүмүүсийг саналаа өгөхийг уриалахын тулд оройтож ирсэн хэмээн мэдэгдсэн юм.

Б.Тогтох 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.