Төв аймагт хар машин ажиллахгүй байна гэв

Төв аймагт хар машин ажиллахгүй байна гэв

07.00 цагт эхэлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт одоогоор онц ноцтой зөрчил гарахгүй тайван явагдаж байна. Энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй учраас иргэд 22.00 цагаас өмнө заавал өөрийн дэмжиж буй оролцогчоо дугуйлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриалж байна. Мөн энэ удаагийн дахин санал хураалтад сонгогчийн цагаан хуудас олгохгүй гэдгээ СЕХ-ноос мэдэгджээ. Энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй ихээхэн тулгарч буй аж.

Харин СЕХ-ны хэвлэл мэдээллийн албанаас “Сонгогчдоос бүртгэлийн хуудас өгөхгүй байгаа талаар гомдол ирж байна.Энэ бол Сонгогчийн бүртгэлийн хуудсыг худалдах, худалдан авах байдлаар сонгогчийн санал өгөх эрхэд нөлөөлөх, санал худалдан авахад чиглэсэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор авсан арга хэмжээ юм” гэсэн мэдэгдэл хийлээ.

Мөн Төв аймгийн санал тоолох хар машин ажиллахгүй байгаа талаар Төв аймгийн сонгуулийн хорооноос мэдээлжээ. Одоо сонгогчдын саналыг гар ажиллагаанд оруулах журмын дагуу битүүмжилсэн хайрцганд саналыг авч байгаа аж. Сонгуулийн Ерөнхий хороо болон мэдээлэл, технологийн шуурхай баг ажиллаж, санал тоолох машиныг ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ асуудлыг хэрхэн шийдсэн талаар СЕХ 13.00 цагт мэдээлэл өгөх аж.

Сонгуулийн Ерөнхий хорооноос санал хураалтын ирцийн мэдээг 13.00, 18.00, 23.00 цагт өгөх юм байна. Улсын хэмжээнд нийт 1.9 сая сонгогч саналаа өгнө.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.